Өнгөрсөн амралтын өдрүүдээр Пакистаны нийслэл Исламабад хотод үргэлжилсэн АНУ-Ираны энхийн хэлэлцээр үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ. Үүний улмаас даваа гаргийн өглөөнөөс эхлэн Ираны боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг АНУ-ын тэнгисийн байлдааны хөлгүүд хаахаар болсныг Доналд Трамп мэдэгдлээ.
АНУ-ын арми өнөө өглөөнөөс эхлэн Ормузын хоолойгоор зөвхөн Ираны боомтуудыг чиглээгүй ачааны хөлгүүдийг нэвтрүүлэхээр болж буйг АНУ-ын цэргийн төв командлал зарлав. Харин Ираны боомтуудад хүрэх болон боомтуудаас гарах хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхгүй аж.
Трамп “Ираны эрх баригчид цөмийн зэвсэг бүтээх зорилгоосоо татгалзахыг хүсээгүй тул Пакистаны нийслэлд болсон энхийн хэлэлцээр мухардсан” гэж тайлбарлажээ. Мөн тэрбээр “Ираны тал буцаад тохиролцоо хийхийг хүсэх эсэх нь надад хамаагүй” гэж мэдэгдсэн байна. Харин Ираны тал “Тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байсан ч АНУ-ын тал үндсэн зорилгоосоо хазайж, хэт их буулт хийхийг шаардсан тул бүтэлгүйтсэн” гэж тайлбарлажээ.
АНУ, Ираны энхийн хэлэлцээр үр дүнд хүрээгүйн улмаас нэг торх газрын тосны үнэ буцаад $100 давсан байна.
Эх сурвалж: BBC
