Орон нутгийн автозамд халтиргаа үүсжээ


Цас орсны улмаас орон нутгийн автозамд халтиргаа үүсээд байна. Тодруулбал, Төв аймгийн Баяндаваа, мөн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн автозам, А0101 дугаартай Улаанбаатар- Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам, Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт халтиргаа үүсээд байна.

Автозам хариуцагч компаниудын зүгээс замын зорчих хэсэгт давс цацаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *