ТТГ-ын захирал асан Жон Бреннан Трампыг огцруулахыг уриалжээ


АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA)-ын захирал асан Жон Бреннан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулахыг уриалжээ. Жон Бреннан Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед ТТГ-ын захирлаар ажиллаж байв. Тэрбээр бямба гарагт “MS Now” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Трамп Ираны соёл иргэншлийг устгаж, олон хүний амь насанд аюул учруулж байгаа болохоор түүнийг огцруулах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Мөн Жон Бреннан тус ярилцлагынхаа үеэр Трампыг “Энэ хүн бодит байдлаас хэт төсөөрчихсөн байна. АНУ-ын армийн асар их зэвсгийг (үүнд цөмийн бөмбөг багтана) ашиглах эрх мэдэл энэ хүний гарт байх нь тохиромжгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү ТТГ-ын захирал асан Жон Бреннан Трампыг эсэргүүцэж байгаа хүмүүсийн эгнээнд орлоо. Трамп Ирантай дайн зарлаж, 4-р сарын 7-нд “Иран улсыг тэр чигт нь устгах болно” хэмээн сүрдүүлж, сүүлийн үед хийж байгаа үйлдлүүд нь олон хүний амь насыг аюулд оруулж байгаа тул Трампыг эсэргүүцэж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Эх сурвалж: The Guardian


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *