ОХУ, Украины талууд гал зогсоох хэлэлцээр зөрчсөн хэргээр нэгнээ харилцан буруутгажээ


ОХУ, Украины талууд Есүс Христийн дахин амилсан өдрөөр гал зогсоох хэлэлцээр зөрчсөн хэргээр нэгнээ харилцан буруутгажээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын арми Есүс Христийн дахин амилсан өдрөөр гал зогсоож, Украин руу халдахгүй хэмээн мэдэгдэж байв.

Гал зогсоох хэлэлцээр 4-р сарын 11-ний бямба гарагт 16:00 цагаас Украинд хэрэгжиж эхэлснээс хойш ОХУ-ын арми 2,299 зөрчил үйлдэж, Украины галт зэвсэггүй 4 цэргийг буудсан гэж Украины арми ням гарагт мэдээлжээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Украины арми 1971 зөрчил үйлдэж, Днепропетровск мужид ОХУ-ын армийн эсрэг 3 халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн байна.

Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлэхээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байх үед хэрэв Оросын арми халдвал бид хариу цохилт өгөх болно” гэж мэдэгдэж байв. Мөн Зеленский Есүс Христийн дахин амилсан өдөр дууссаны дараа ч гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлж, ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэвч Орос уг саналаас татгалзаж, даваа гарагт халдлагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш ОХУ-ын арми Украины Харьков мужид 4 цэргийг буудаж хөнөөснийг Украины арми “Оросын үйлдсэн дайны гэмт хэрэг” хэмээн шүүмжилж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *