Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын 4 өдөрт шилжүүллээ


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын дөрвөн өдрийн горим руу шилжинэ. Дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана. Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн ААН-үүдтэйгээ ойлголцож хүндрэл үүсгэхгүй байх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой” гэлээ. 


2 responses to “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын 4 өдөрт шилжүүллээ”

  1. Нэгмөсөн бүх өдрөө аиралтын өдөр болгочмоор юм. Угаасаа ажил хийдэггүй хүмүүс цахим гээд бүр амар юм болж дэ

  2. Хуцаал бгам бэ. Ажлын 5н өдөртөө ч олдоггүй байж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *