“Ногоон автобусны” гэх тодотголтой эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх 4 дүгээр сарын 20-нд хянан хэлэлцэхээр товлолоо. Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох энэ хэрэг 93 хуудаснаас бүрддэг. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн УДШ уг хэргийг хянахаар болов.
“Ногоон автобусны” гэх хэргийг 4-р сарын 20-нд УДШ хэлэлцэнэ
