Замын-Үүд дэх Гаалийн газрын шалгалтаар татвараас зайлсхийх зөрчил их илэрч байна


Замын-Үүд дэх Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн гаальд мэдүүлсэн барааны нэр төрөл, татвар, хураамж зэрэгт хяналт шалгалт хийхэд барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчлүүд их илэрчээ. Мөн зарим аж ахуйн нэгж, иргэдийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бараагаа хугацаандаа, хууль журмын дагуу мэдүүлээгүйгээс үүдэн, гаалийн хяналт удааширч байна.

Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Иймд Замын-Үүд дэх Гаалийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдэд шуурхай үйлчлэх зорилгоор үйл ажиллагааныхаа 60-70 хувийг цахимжуулжээ. Түүнчлэн гаалийн байгууллага гаальд мэдүүлсэн барааг хянан, шалгахдаа мэдүүлэгчийг байлцуулан, барааны нэр төрөл, хяналтын төлөвөөс хамаарч 1 цагийн дотор барааг эзэнд нь олгодог аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *