АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Ормузын хоолойн хөдөлгөөнийг хааж, эдийн засгийн терроризм үйлдэж байна” гэж Ираныг буруутгажээ. Харин тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Ираны тал тохиролцоо хийхийг маш маш их хүсэж байна. Өнөөдөр над руу тохиролцоо хийхэд тохиромжтой хүмүүс залгасан” гэж хэлэв.
Доналд Трампын заавраар АНУ өчигдрөөс эхэлж, Ираны боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Трамп өчигдөр сошиал медиад бичсэн нийтлэлдээ Ираны боомт руу хүрэх гэж оролдсон байлдааны бүх усан онгоцыг тэр дор нь УСТГАХ БОЛНО гэж анхаарууллаа.
Өчигдөр Ираны парламентын хэвлэлийн төлөөлөгч “Иран улс заналхийлэлд бууж өгөхгүй” гэж хариу мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
