126 гишүүнтэй парламент 32 эмэгтэй гишүүнтэй. Парламентын түүхэнд 32 эмэгтэй гишүүн ажиллаж байсан түүх байдаггүй. Тэгвэл өчигдөр их хурал дахь эмэгтэй гишүүд уулзаж, эмэгтэйчүүдийн бүлэгтэй болох шийдвэр гаргажээ. Тэд бүлгээ А.Ундраа гишүүнээр удирдуулахаар санал нэгджээ.
Өчигдөр анх удаа хуралдсан их хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн хуралд 12 гишүүн оролцсон байна. Хуралд оролцоогүй эмэгтэй гишүүдийн олонх нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой байсан хэмээн тайлбарлалаа.
