Өнөөдөр буюу 4 сарын 15 өдрийн 08:00-12:00 цаг хүртэл А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хааж, автозамын засвар, арчлалтын ажил хийхээр болсныг мэдэгдэж байна. Энэ хугацаанд Улаанбаатар талаас зорчигчид Зэвсэгт хүчний 014-р анги өнгөрөөд Мандах маркетын уулзвараар баруун салж, Налайх дүүргийн төвөөр дамжин 4-р хорооны голын замаар зорчин, самбартай уулзвараар нэвтрэн зорьсон чиглэлд, Зүүн аймаг болон Тэрэлж талаас зорчигчид самбартай уулзвараар зүүн салж Налайх дүүргийн төвөөр дамжин тус тус чиглэлд зорчихыг санууллаа.
Эх сурвалж: АЗЗАН ТӨХК
