Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 1.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 184 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 1.9 их наяд төгрөг болон бөгөөд өмнөх оны мөн үеэс 330 тэрбум буюу 21 хувиар өсжээ. Ийн тус сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан голлон нөлөөлсөн гэдгийг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас мэдээллээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 21 хувиар өсжээ
