Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд 630 гаруй багш оролцож байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, ерөнхий боловсролын сургуулийн 630 гаруй багш оролцож байна.

Музейн боловсрол нь сурагчдын түүхийн боловсролд үзүүлэх нөлөө, ач холбогдол, тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулахаар салбар хуралдааныг Чингис хаан Үндэсний музейд “Түүхийн боловсрол ба музей” сэдвийн хүрээнд зохион байгуулж 150 гаруй багш, судлаачид оролцлоо.

Музей нь сурагчдад “Харах-Мэдрэх- Харьцуулах” замаар суралцах боломжийг олгож, хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, шинжлэх ухаанч танин мэдэхүйг олж авах нээлттэй орчин байх ёстой. Олон улсын музейн боловсролын стандарт зөвхөн “үзэх” биш “мэдрэх”-д тулгуурладаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *