Ерөнхий сайд Н.Учрал хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, иргэдэд шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд холбогдох албаныхан судалгаа, тооцооллыг хийж Засгийн газрын хуралдаанаар танилцуулах юм. Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын сан 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй ажилласнаас 171 тэрбум төгрөгийг эмийн хөнгөлөлтөд зарцуулжээ. Хамгийн сүүлд 2022 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталж 651 төрлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт олгох болсон. Цахимаар бичсэн нийт хөнгөлөлттэй эмийн жорын 47 хувийг даралт бууруулах эм эзэлж байна.
Иймд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүгээс цаашид хөнгөлөлттэй эмийн нэр төрлийн нэмэх, чанарт анхаарах шаардлагатай гэж үзэж буй. Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд 438 мянга гаруй хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар бичжээ. Үүний 80 хувь нь ахмад настан. Зах зээл дээр эрэлт ихтэй эмийн нийлүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
