С.Баярцогт: Намын дарга, бүлгийн дарга тусдаа байх нь зүйтэй гэж О.Цогтгэрэл дарга танилцуулсан


АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдахдаа С.Баярцогтыг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Энэ талаар түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

АН ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт:

-АН ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг 1 сар ажиллуулах дүрмийн зохицуулалттай. Намын даргын ҮБХ-ны хуралд нэр дэвшүүлсн хүн нь олохын санал аваагүй учраас өнөөдөр УТЗ-ийн хурал дээр миний нэрийг санал болгоод, дийлэнх олонх нь дэмжсэн.

Өмнө нь арваад жил манай нам албаны ёсны ерөнхий нарийн бичгийн даргагүй байсан. Өмнөх дүрмүүдээр үүрэг гүйцэтгэчийн хугацаг тогтоогоогүй байсан учраас маш урт хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. Улс төрийн намын тухай шинэ хуульд, манай намын УДШ-д бүртгүүлсэн шинэ дүрмээр үүрэг гүйцэтгэгч 1 сар ажиллана.

-Танай намын ҮБХ хэзээ хуралдах вэ?

-ҮБХ 5-р сарын 15-наас өмнө хуралдаж, энэ асуудлаа цэгцэлнэ. Манай нам 5 дэд даргатай байна. Тэр дарга нарын асуудлыг бас хэлэлцэж шийдвэрлэнэ.

-УТЗ-ийн өнөөдрийн хурлаар ямар асуудал хэлэлцэв?

-Өнөөдөр УТЗ-ийн хурлаар манай намын үйл ажиллагааны 3 том гэрээг танилцуулсан. УТЗ-ийн үйл ажиллагааны танилцуулга, Бодлогын ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны журмын танилцуулга, Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмын танилцуулгыг хэлэлцээд, тус бүр дээр нь ажлын хэсэг гаргалаа. Бодлогын ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан 5 гишүүнтэй байгууллаа. Улс төрийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа даргатай 5 гишүүнтэй. Хяналтын ерөнхий хорооны ажлын хэсгийг Б.Түвшин гишүүнээр ахлан, 5 хүнтэй ажиллахаар боллоо.

УИХ дахь АН-ын бүлгийн даргын үйл ажиллагаатай хоблгдуулж, О.Цогтгэрэл дарга УТЗ-д мэдээлэл хийлээ. Намын дарга, бүлгийн дарга тусдаа байх нь зүйтэй гэж О.Цогтгэрэл дарга танилцуулсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нар УТЗ-д танилцууллаа.

Манай намын дүрмээр УТЗ-ыг 5 хоногийн өмнө зарлах ёстой. Дараагийн хурлыг 4-р сарын 20-нд хийнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *