Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдлаа. Хуралдааны эхэнд С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байна. Намын генсекийн сонголтод ардчилсан нам нэр бүхий олон гишүүн дургүйцлээ илэрхийлжээ. Тодорхой дурдвал женко фракцын буюу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир нарын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэнээс гадна УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тэргүүтэй гишүүд ч хаалга савж гарсан тухай мэдээлэл байна.
Хурлын үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл намын дарга, бүлгийн дарга хоёр тусдаа байх нь зүйтэй гэсэн байр сууриа танилцуулсан бөгөөд АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ.
