Нас барсан даатгуулагчийн гэр бүлд олгох  тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болно


Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг бүрэн цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал, иргэд дээрх төрлийн тэтгэмж авах хүсэлтээ portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан илгээн үйлчилгээ авахад шаардагдах цаг хугацаа, зардлыг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл бүрдэх юм.

Уг систем нь хэрэглэгч төвтэй шийдэлд суурилсан бөгөөд мэдээллийг давхардахгүйгээр ашиглах, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулахад чиглэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *