УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр парламентын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрээр ажлаа авмагцаа УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Тамгын газрын албан хаагчид, гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөөс цаасаар болон цахимаар санал авсан билээ. Тамгын газрын бүрэлдэхүүнд багтдаг туслах зөвлөхүүдээс есөн багц асуудлаар 300 гаруй санал ирүүлсэнтэй нэг бүрчлэн танилцаж, дүн шинжилгээ хийсэн гэдгээ мэдэгджээ.

УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчдийг УИХ-ын тамгын газраас цалинжуулдаг боловч гишүүд өөрсдөө сонгож томилдог.

