Өнөөдрийн буюу баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Энэ нь 126 гишүүнтэй парламентын 76,9 хувь юм. Ажилдаа ирээгүй 29 гишүүнээс 7 нь чөлөөтэй бол 10 гишүүн томилолттой байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдааныг 12 гишүүн шалтгаангүй тасалжээ. Тэднээс дурдвал Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Б.Жавхлан, Г.Уянгахишиг, Б.Тулга, Ц.Туваан, Ц.Мөнхбат тэргүүтэй гишүүд чуулганы хурлаас ямар нэгэн чөлөө авалгүйгээр өнөөдрийн хуралдаанд оролцоогүй байна.
Гэхдээ 8 гишүүн чуулганы хуралдаанаас хоцорч, зарим нь хурал эхлэхээс өмнө ирцээ бүртгүүлээд хуралдааны танхимыг орхин гарсан байгаа юм.
Хаврын чуулган эхэлснээс хойш УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдийг томилох хуралдааны ирц өндөр байснаас бусад өдрүүдэд чуулганы ирц 80-аас дээш хувьтай гараагүй байгааг дурдах учиртай.
