Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд энэ онд 5 давхар 132 автомашины зогсоолыг байгуулсан. Гэвч улсын комисс 1-р сард хүлээн авсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Тус эмнэлэг нь 1000 гаруй ажилтан, албан хаагчтай, мөн амбулаториор өдөрт дунджаар 3000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг. Энэ хэрээр авто зогсоолын асуудал хөндөгддөг. Үүнийг шийдэх хүрээнд 5 давхар 132 автомашины зогсоолыг байгуулсан юм. Тэгвэл тухайн авто зогсоолыг хэзээ иргэд ашиглах эхлэх талаар УНТЭ-ийн аж ахуйн албаны дарга Б.Тэлмэн хэлэхдээ”Бид тухайн зогсоолыг бусдаар гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалтыг зарласан.
Өөрөөр хэлбэл Төрийн болно орон нутгийн өмчийн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4,5-д зааснаас бусад төрийн өөрийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийн түрээслүүлж болно гэж зааснаар хувийн аж ахуйн нэгжид түрээслүүлэх гэж байгаа. 5-р сарын 1-нд сонгон шалгаруулалтыг явуулна. Ингээд 5-р сарын 10-наас хойш тухайн авто зогсоолыг ажиллуулж эхэлнэ” гэлээ.
