Боловсролын сайд Л.Энх-Амгалан бүх шатны боловсролын, сургалтын байгууллагын суралцагчдыг аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор чиглэлийг хүргүүлжээ.
Үүнд, Эцэг эх, асран хамгаалагчийн санаачилга, “Эцэг эхийн зөвлөл” зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтнууд бэлэг сэлт авах зэрэг ёс зүйн зөрчлийг тэвчиж, таслан зогсоохыг даалгажээ.
