Нийслэлийн нэгэн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Д албан тушаалаа урвуулан ашиглаж, 2024 оны 1 дүгээр сараас 2025 оны хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 194,6 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. Даатгуулагчдын их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж, ЭМДС-д хохирол учруулсан энэ хэргийг АТГ шалгаж дуусжээ. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий богосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Өрхийн эмнэлгийн дарга 194,6 сая төгрөг завшжээ
