Сургуулийн заалыг сурагчдад Бямба, Ням гарагт үнэгүй ашиглуулах санал гаргалаа


НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцууллаа. Түүний хувьд бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй заалыг ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгасан юм. Ингэснээр чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.


16 responses to “Сургуулийн заалыг сурагчдад Бямба, Ням гарагт үнэгүй ашиглуулах санал гаргалаа”

  1. Амралтын өдөр 18:00 цаг хүртэл үнэ төлбөргүй дугуйлан ордог. Нийтийн биеийн тамир орох юмуу. Зүгээр хүүхдүүд тоглуулах юм хийх гээд бгаму хэн хариуцах вэ. Зааланд орж үзээгүй хүмүүс шийдвэр гаргамаргүй бнаа

  2. Орхон аймаг 7-р сургуулийн хувьд хичээлийн 5 хоногт сурагчдад өгдөгүй. Насанд хүрээгүй хүүхдэд 6 цагаас хойш заал өгөхгүй гэж хэлдэг хэрнээ өөр сургуулийн өөр сурагчдад болхоор заал өгдөг надаас дүү болон үеийн хүүхдүүдэд заал өгдөг.
    2. Амралын 2 хоёр хоногоор заал авмаар байна гээд сул цаг асуухаар та нарт мөнгөөр заал өгөхгүй гэж хэлдэг хэрнээ заал өгдөггүй өгсөн заавал багштайгаа ирээд ав гэнэ багшаа дагуулаад очихоор заалаа угаалгаж эсвэл ганцхан цаг өгчихөөд өөр хүмүүст мөнгөөр нь өгчихдөг юм хум зөөлгөх гэх мэт заал авж дууссны дараа тиймэрхүү ажил хийлгэдэг.
    Иймэрхүү зүйлс дээрээ анхаарлаа хандуулж ажилдаг баймаар байна. Тэмцээн уралдаан гарсан үед бусад сургуулийн хүүхдүүд зааландаа бэлтгэлээ хийдэг хэрнээ манай сургуулийн хувьд тийм асуудал байхгүй. Заалыг бол хичээлийн өдөр хуваарийн дагуу л орж зааландаа тоглодог.

  3. Дэмжинээ хүүхдүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж болно

  4. Surguulin shigsheegin huuhduuded oghiig bol demjne. Busdad bugded ni gavel zambraagui yum boloh bha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *