АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны тал тохиролцоо хийх хүртэл АНУ Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэж мэдэгджээ. АНУ болон Ираны талууд дайныг дуусгах хэлэлцээр хийж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
АНУ болон Ираны талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт АНУ Ираны боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хааж байв. Уг шийдвэр “Ираныг сүйрүүлж байна” гэж Трамп сошиал медиад бичсэн нийтлэлдээ мэдэгджээ. Мөн тэрбээр “АНУ энэ дайнд үнэмлэхүй ялалт байгуулж байна” гэж мэдэгдсэн байна.
АНУ-Ираны талуудын түр зуур гал зогсоох тохиролцоо лхагва гарагт дуусна. Энхийг сахиулах хэлэлцээрийн хоёрдугаар уулзалт Пакистанд болох эсэх нь тодорхойгүй байна.
Энхийг сахиулах хэлэлцээрийн уулзалттай холбоотойгоор Пакистаны нийслэл Исламабад хотод аюулгүй байдлыг чанга сахисан байгаа хэдий ч АНУ-ын Дэд ерөнхийлөгч ЖД Вэнс Вашингтоноос яваагүй хэвээр байна. Харин Ираны тал Пакистанд болох уулзалтад оролцох эсэхээ шийдээгүй байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
