Улсын хэмжээнд төмөр замын 358 гарам байдаг. Үүний 86 нь бага эрсдэлтэй, 219 нь дунд эрсдэлтэй, 53 нь өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Иймд иргэд, жолооч нарыг төмөр замын гармаар нэвтрэхдээ сонор сэрэмжтэй байж, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчихыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Төмөр замд өндөр эрсдэлтэй 53 гарам байна
