Өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийн үеэр Х.Ганхуяг гишүүн асуултад хариулах үеэр Г.Очирбат гишүүн тасалснаар хоёр гишүүний хооронд маргаан дэгдэв. Тодорхой дурдвал УИХ-ын гишүүн Г.Очирбат: Дотоодын үйлдвэрлэгч нарт олгодог бар кодыг чинь хилийн чанадад шошго дээрээ наагаад оруулаад ирдэг болчихсон. Алийг нь үндэсний үйлдвэрлэл гэж ялгах юм? хэмээн асуухад,
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Би зүгээр жишээ болгоод ярьж байхад чи юу гээд томроод байгаа юм бэ. Чи дуугүй л байж бай л даа. Би хариулаад дуусгачихъя хэмээн уцаарласнаар маргаан хурцдав. Улмаар гишүүд байнгын хорооны хурлын танхимыг орхиж бие засах өрөөнд гар зөрүүлсэн тухай мэдээлэл байгаа юм.
