Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа.
С.Амарсайхан:
-Улсын бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Улсын бүртгэлээс иргэд эд хөрөнгийн бүртгэл, барьцааны гэрээ гэх мэт 9 төрлийн үйлчилгээг голчлон авч байгаа. Одоогоор эдгээр үйлчилгээг авахын тулд иргэн өөрөө 2-3 удаа биечилж очдог байна. Иймд асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээллийг боловсруулж цахимаар шийддэг болно. Энэ оны 8-р сараас эд хөрөнгийн бүртгэл, барьцаалбарын эд хөрөнгийн бүртгэлийг хийлгэхдээ нотариат дээр очихгүй. Цаашлаад барьцаалбарыг цахимжуулснаар процесс 2 дахин хялбарших юм.
