Хятадын Саньяа хотод Азийн элсний VI наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Монголын баг тамирчдын медалийн салхийг жюү жицүгийн тамирчдаас хагаллаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Гаруда” академи, “Гүмүда” констракшны тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Сингапурын бөхийг цэвэр ялсан ч 3 дахь барилдаандаа АНЭУ-ын бөх Асма Алхосанид оноогоор ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Солонгосын тамирчныг торгуулиар хожсоноор хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд АНЭУ-ын тамирчин Хесса Алшамсиг буулган авчээ. Түүний хувьд жюү жицү бөхийн ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн юм.


