Н.Өсөхбаярт холбогдох сэргээшийн маргааныг 2 дахь удаагаа хойшлуулав


Монголын олон улсын ба спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярт холбогдох сэргээшийн маргааныг 2 дахь удаагаа хойшлууллаа. Түүний маргааныг 4-р сарын 9-нд хэлэлцэж эхлээд, 4-р сарын 24 хүртэл хойшлуулсан. Уг маргааныг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцсэн ч Н.Өсөхбаярын өмгөөлөгч “Лабораторийн хариу гадаадаас мэйлээр ирэхдээ англи хэлээр ирсэн учир орчуулж, баримттай танилцаж амжаагүй” хэмээн нотлох баримттай танилцах хугацаа өгөхийг хүсэв.

Мөн Баяр наадам зохион байгуулах салбар хороо уг хурлыг хойшлуулах хэд хэдэн үндэслэл дурдлаа. Ийн Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хурал 5 дугаар сарын 11-ний 10:00 цаг хүртэл хойшиллоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу ноднин улс даяар нийт 140 бөхөөс шинжилгээ авсан юм. Шинжилгээгээр улсын наадамд барилдсан 2, аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс сэргээш илэрсэн. Тодруулбал: Улсын баяр наадмаар 8 давж үзүүрлэсэн, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас сэргээш илэрснээр улсын гарди цолыг нь хураасан. Мөн 4 давсан, Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалаас сэргээш илэрсэн юм.

Н.Өсөхбаяраас өөх шатаагч, жин хасах зориулалттай бодис бага хэмжээтэй илэрсэн аж. Тэр уг бодисыг санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *