Үндэсний дээд лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд” баг тодорлоо


Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 101 өдөр болж, бямба гарагт өндөрлөлөө. 2025-2026 оны улиралд нийт 239 тоглолт болов. Үндэсний дээд лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд” тодорлоо. Тэд Монголын сагсан бөмбөгийн лигт 10 түрүүлсэн цор ганц баг болж байна. Сүүлийн 3 жил дараалан аварга болж, өмнөх амжилтаа дахин бататгав.

Тэд сүүлийн 11 жилд финалдахдаа 7 түрүүлж, 4 мөнгөн медалийн эзэн болов. “Хасын Хүлэгүүд”-ийн тоглогч Гавьяат тамирчин Б.Билгүүн, олон улсын хэмжээний мастер О.Сэргэлэнбаатар нар лигийн түүхэнд 7 түрүүлснээрээ бүх цаг үед 1-т жагсаж эхэллээ. Түүнчлэн А.Азбаяр финалд үзүүлсэн бүх статистикаараа “Үнэ цэнтэй тоглогч” шагналын эзэн болов. Түүний хувьд лигт 3 дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд аваргын цомыг багийнхаа хамт 3 дахиа өргөж байна.

Тэгвэл Демаркус Казинс, А.Ананд, О.Энхбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Жэйд Скрабб зэрэг шилдгүүдээс бүрдсэн “Сэлэнгэ Бодонс” баг анх удаа дээд лигт финалдаж, мөнгөн медалийн эзэд болов. Тэд Азийн аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *