“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой, ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг нээж илрүүлэх, ШУТИС-ийн тэтгэлгээр суралцах боломжийг олгож мөн ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг сурагчдад сурталчлах зорилготой юм.
Энэхүү олимпиад гурван шаттайгаар зохион байгуулагддаг байна.
- I шат – Математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон улсын хэмжээнд зохион байгуулагдах онлайн шалгалт,
- II шат – Аймаг, дүүргээс шалгарсан сурагчдын дунд зохиогдох, инженерийн тооцоонд суурилсан зохион бүтээх гэрийн даалгавар,
- III шат – Математик, физик, хими, электроник, механикийн шаталсан даалгаврыг ШУТИС-ийн сургалтын лаборатори танхимд гүйцэтгэх, талбайн тэмцээн өрсөлдөж уралдах даалгавар гүйцэтгэх юм.
Тус олимпиадад нийт 400 гаруй сурагч оролцсоноос шилдэг 22 хүүхдийг шалгаруулж, өнөөдөр /2026.04.24/ шагнал гардууллаа.
