Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Оросын батлан хамгаалах яамны сайд Андрей Белоусов нар хамтран Украины дайнд амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдэд зориулан дурсгалын хөшөөний нээлтийн ёслолыг хийжээ.
Ким, Белоусов хоёр хөшөөний нээлтийг хийж байх үед цэргийн парад олон зуун цагаан шаар агаарт хөөргөж, тэнгэрт байлдааны онгоцууд ниссэн байна.

Хойд Солонгосын хэр олон цэрэг Оросын төлөө байлдахаар Украины дайнд дайчлагдсан нь тодорхойгүй байгаа ч Өмнөд Солонгосын тагнуулын төв газрын мэдээлснээр Хойд Солонгосын 15,000 цэрэг Украины дайнд дайчлагдсан гэх тооцоо байдаг.
Мөн Хойд Солонгосын 2000 цэрэг уг дайнд амиа алдсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын төв газар тооцоолжээ. Уг дайнд хэр олон Хойд Солонгос цэрэг амиа алдсан талаар Хойд Солонгос болон ОХУ-ын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Хойд Солонгос Оросод туслуулахаар цэргүүдээ илгээснийхээ хариуд Оросоос хүнс, мөнгө, техникийн туслалцаа авсан гэх мэдээлэл цацагдсан байна.
Оросын батлан хамгаалах яамны сайд Андрей Белоусов мөн Хойд Солонгосын эрх баригчидтай урт хугацаанд хамтран ажиллах хэлэлцээр хийсэн гэж Оросын мэдээний агентлагууд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
