Нигери улсад зэвсэгт этгээдүүд асрамжийн газар руу нэвтэрч 8 хүүхэд хулгайлжээ


Ням гарагт Нигери улсад хойд хэсэгт орших Коги мужид зэвсэгт этгээдүүд асрамжийн газар руу нэвтэрч 23 хүүхэд хулгайлсан гэж эрх баригчид мэдээлжээ.

Коги мужийн нэгэн эрх баригч “Хамгаалалтын ажилтнуудын шуурхай ажилласны хүчинд 23 хүүхдийн 15-ыг нь олж авсан” гэж мэдэгдсэн ба 8 хүүхэд одоо ч сураггүй хэвээр байна. Зэвсэгт этгээдүүд өнчин хүүхдүүдийг хулгайлахаас гадна асрамжийн газрын эзнийг нь мөн хулгайлжээ.

Нигери улсын гэмт хэргийн бүлэглэлүүдийн аль нь ч уг халдлагыг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэхдээ эрх баригчид уг халдлагыг “Боко Харам” бүлэглэл үйлдсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Сүүлийн үед Нигери улс даяар гэмт хэргийн бүлэглэлүүд хүүхэд болон томчуудыг хулгайлж, суллахын тулд мөнгө нэхэх юм уу эсвэл гэмт хэргийн бүлэглэлдээ элсүүлдэг гэмт хэрэг ихээр гарах болжээ. Нигерийн засгийн газар хүн барьцаалж мөнгө нэхэх гэмт хэргийг хууль бус болгосон ч гэлээ энэ нь хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоож чадахгүй байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *