Лам нар 110 кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ


Бямба гарагт Шри Ланка улсын Буддын шашны 22 лам 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ.

Тэднийг Тайланд улсаас Нигерийн нийслэл Коломбо хотын нисэх буудалд ирэхэд ачаанаас нь 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис илэрсэн тул баривчилсан байна.

Бямба гарагт Коломбо хотын нисэх буудалд ирэхдээ лам тус бүр 5 кг хэмжээтэй каннабисын онцгой хүчтэй хэлбэр болох “Куш” бодисыг ачаа тээшиндээ нуусан байсныг гаалийн албаныхан илрүүлжээ. Тэд нэрээ нууцалсан ивээн тэтгэгчийн гаргасан зардлаар Тайландад дөрөв хоног амраад буцаж ирэхдээ ийнхүү баривчлагдсан байна.

Мөн тус аяллыг зохион байгуулсан 23 дахь ламыг цагдаа нар Коломбо хотын ойролцоо баривчилснаа мэдээлжээ. Бусад 22 ламтайгаа хамт Тайланд руу яваагүй тухайн зохион байгуулагч лам нь бусад ламдаа уг тортой ачааг “хандив” хэмээн хэлж, ирэхээр нь нэг машин очоод ачаануудыг авна гэж хэлсэн байна.

Шри Ланкагийн хар тамхитай тэмцэх хэлтэс лам нарын утсан дахь зураг, бичлэгүүдийг шалгаж эхэлжээ. Энэ нь Шри Ланкагийн түүхэнд лам нар нисэх онгоцны буудлаар хар тамхи нэвтрүүлэх гэж оролдоод баривчлагдсан анхны тохиолдол болсон байна.

Эх сурвалж: BBC


One response to “Лам нар 110 кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ”

  1. хятдад хэт хортой хүнс дэлгэрч олон хүн хордож үхэж байгаа. солонгосууд хятдад хийсэн хуурамч бараагаа монголд зардаг учир амт нь ч хачин гэж солонгосууд ярьж байна лээ хужаа нарын хийсэн юм болгон хэдхэн хоногийн настай чанаргүй. барилгууд нь нурдаг болсон . бүр араг ясгүй олон шавар барилга босгочихсон барьж дуусаагүй байхдаа нураад хөгийн улс . баруун дайсагнангуут эдийн засаг нь нурж олноороо гудамжны тэнэмэл болчихсон . дээр нь хүний эрхтний наймаа хэрээс хэтэрч өдөрт олон хүүхэд залуус алга болдог болчихсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *