ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР


Аргын тооллын 5 сарын 21, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:07-20.31. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мерее гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал (8ц 55м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *