Гэрлэлтээ цуцлуулах нь нэмэгджээ


Улсын хэмжээнд 2024 онд 4,463 хос,  2025 оны байдлаар 4,493 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 2024 онд 14,225 хос, 2025 онд  12,582 хос гэрлэлтээ батлуулсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Статистикаас харахад гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо нэмэгдэж, гэрлэлтээ батлуулсан хосын тоо буурсан байна. 1000 хүнд ногдох гэр бүл цуцлалтын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 1.3 байгаа бол Азийн зарим улс тухайлбал, Япон 1.6, Тайланд 1.7, Өмнөд Солонгос 1.8, Казахстан 2.0 байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *