Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх тухай шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан 130,000 гаруй иргэний хувьцаа болон ногдол ашгийг тэдний үр хүүхэд, гэр бүл өв залгамжлах боломжтой боллоо. Тус тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоогийн зохицуулалтаар өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авах хүний иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл болон гүйлгээний шимтгэл төлсөн баримтыг бүрдүүлэн брокерын компанидаа хандаж хувьцааг өвлөн авдаг журамтай байна.
Нас барсан иргэний хувьцааг 6-р сарын 1-нээс өвлүүлнэ

7 responses to “Нас барсан иргэний хувьцааг 6-р сарын 1-нээс өвлүүлнэ”
хэдэн оноос хойш нас барсан иргэд хамрагдах юм бол
Хэдэн оноос хойш хамааралтай вэ.
Ядаж үлдэх үрд минь хэрэгтэй
sain bnauuah haana dans neelegsniig ni mgvi bnaa yaj medeh we
Хаан яаж ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
Одоо би бүтэн өнчин учраас аавынхаа хувьцааг яаж өвлөж авхуу зөвлөгөө өгж болхуу
хамгийн түрүүн хаана очих бэ материалаа бүрдүүлэхийн тулд