Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны үйлдвэрлэл улирлын түвшинд шинэ дээд амжилт тогтоолоо


Оюу толгой компанийн олборлолтын өгөөж 2026 оны нэгдүгээр улиралд “Онцгой сайн” байсан гэдэг дүгнэлт тус компанийн удирдлагуудад байна . Тус компани үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10 хувиар давуулан биелүүлснээс гадна дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ өссөн нь Оюутолгойн орлогод таатай үр дүнг авчирчээ.

Компанийн зүгээс 91 мянган тонн зэс экспортлох төлөвлөгөөтэй байсан бол экспортоо давуулан 101 мянган тонныг, 113 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөснөө 123 мянган унцад хүргэсэн байна. Нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөж байсан бол 2 тэрбум 55 сая ам.долларын орлого олжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *