“Саньяа-2026” наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид 2 медаль хүртлээ


БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулж буй “Саньяа 2026” спортын наадам амжилттай үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг финалд шалгарсан ч чөлөөт бөхийн  U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл, U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Астана-2023 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн  Малик Прияад 3:2-оор ялагдсан байна. Манай бөх Тайвань, Солонгос, Хятад, Казахстаны тамирчдыг дараалан ялснаар финалд үлдээд байсан. Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын багийн анхны мөнгөн медалийг зүүжээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 90 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Төрболд хэсгийн эхний 2 барилдаандаа хүрлийн төлөө Хятадын бөхийг ялсан юм. Харин олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл шөвгийн 8-аас тэмцээнээ өндөрлүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *