Боловсролын судалгааны хүрээлэнгээс “малчдын 6 настай хүүхдүүд сургуульд суралцахад бэлэн эсэх” судалгааг хийжээ. Судалгааг Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь аймгийн 256 эцэг эхийн дунд явуулсан байна. Малчдын 6 настай хүүхдүүд сургуульд явахад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, мөн гэр бүл салалт, хардалт гэх мэт олон сөрөг асуудал тулгардаг байна. Тухайлбал, Сүхбаатар аймагт малчин гэр бүлтэй уулзахад “эхнэрүүд нь 5 дахь өдөр хүүхдээ сургуульд авч явахдаа тогоо дүүрэн хоол хийдэг. Харин үүнийг нь нөхрүүд хөргөгчид хийж хөлдөөж, олон хоног хадгалж бага багаар идсэнээр нойр булчирхайн үрэвсэлтэй болсон” гэж хариулжээ. Судалгаагаар малчин өрхүүдийн дундаж наслалт 36 буюу ихэвчлэн залуу гэр бүлүүд байна.
Малчдын 6 настай хүүхдийг гэр бүлийн орчинд сургахын тулд ээжийг нь багш болгох арга бий
Иймд малчид 6 настай хүүхдээ сургуульд хамруулахад ээжүүд ихэвчлэн хүүхдээ сургахаар дагаж явдаг. Харин нөхрүүд малаа харж үлддэг.Ингэснээр хэт их ачаалал авч өвддөг гэдгийг тус судалгаа харуулжээ. Иймд Боловсролын судалгааны хүрээлэнгээс суурин хэв маяг, соёл иргэншилд зохицсон сургалтын хөтөлбөрийг Монгол Улс даяар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Малчдын 6 настай хүүхдийг гэр бүлийн орчинд сургахын тулд ээжийг нь багш болгох арга бий Мөн малчдын хүүхэд өөр онцлогтой, өөр бүлэг гэдгийг харж үзэх шаардлага бий болжээ. Тиймээс малчдын 6 настай хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхдээ гэр бүлтэй нь ойр байлгах бодлого баримтлах ёстой аж. Ингэхийн тулд явуулын багш, мөн богино хугацааны сургалтаар ээжийг нь багш болгох гэх мэт аргууд байгааг Боловсролын судалгааны хүрээлэнгээс тодотголоо. Мөн дотуур байранд амьдардаг 6 настай хүүхдэд тохирсон асрагч багш байх ёстой Ийм тохиолдолд малчин хүүхдийг аав ээж нь аль нэг нь харах шаардлага үүсэхгүйг дурдлаа.
