“Эдийн засгийн бүрэн эрхт байдал: Дэлхийн хямралын нөхцөл дэх Евразийн туршлага” сэдэвт чуулган өнөөдөр болж байна. Энэхүү чуулганд ОХУ, Киргизстан улс, мөн Беларус болон Монгол Улсын олборлох салбарын төлөөлөгчид оролцлоо.
Түүнчлэн чуулганаар уул уурхайн салбар дахь экологийн бодлого, улс бүрийн жижиг, дунд бизнесийг дэмжих туршлагын талаар хэлэлцэж буй юм.
Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Галсандорж “Энэхүү чуулга уулзалтаар ОХУ, Киргизстан улс мөн Беларус зэрэг улсын уул уурхайн салбарын онцлог, тэр дундаа Киргизстан улсын Кумтор ордыг төрийн өмчид шилжүүлсэн туршлагыг хэлэлцлээ. Мөн илтгэгчид өөрсдийн судалсан, мэдсэн агуулгаар илтгэл тавьж, санал хүсэлтээ солилцлоо” гэв.
