Д.Амарбаясгалан, Х.Ганхуяг нарын 5 гишүүн чуулганы хуралдааныг тасалжээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 84 хувьтай үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд нийтдээ 106 гишүүн оролцохоор ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд 50 хүрэхгүй гишүүдийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй 20 гишүүний 6 нь албан ёсоор чөлөө авсан бол 9 гишүүн хөдөө орон нутаг болоод гадаадад томилолттой яваа тухай УИХ-ын тамгын газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Галбадрах, Дамдины Цогтбаатар, Х.Ганхуяг нарын гишүүн УИХ-ын даргаас чөлөө хүсэлгүй ажлаа тасалсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *