Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгөөр
-Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд
-Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт
–Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд
-Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулахаас гадна
Асарт,
-VR, дижитал музейн үзвэрүүд
-“Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр
-Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа
–Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө
–Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.
