ОХУ өчигдөр Украин руу дрон, пуужингаар халдсаны улмаас 10 хүн амиа алдаж, 76 хүн гэмтсэн гэж Украины эрх баригчид мэдээллээ. Украины Ерөнхийлөгч Зеленский “Украины арми Оросын газрын тос тээвэрлэгч 3 усан онгоц болон пуужин тээвэрлэгч байлдааны усан онгоцыг бөмбөгдсөн” гэж мэдэгдсэн байна. Тус улсын арми өчигдөр ОХУ-ын ашигласан 269 дроноос 249-ийг нь устгасан гэнэ.
Оросын халдлагын улмаас Укрианы Херсон мужид 3 хүн, Одеса, Донецк, Запорожье мужид тус тус 2 хүн, харин Сами мужид 1 хүн амиа алдсан байна.
Тэгвэл Украины арми Орос руу 334 дроноор халдсан гэж ОХУ-ын арми мэдэгдэв. Украины арми сүүлийн үед Оросын газрын тосны үйлдвэр, дэд бүтцүүдэд хүчтэй цохилт өгч байна. ОХУ-ын эрх баригчид Украины өгсөн цохилтоос учирсан хохирлын хэмжээг нуун далдалж, багасгаж хэлэх гэж оролддог. Кремль сүүлийн үед Украины дроны цохилтуудаас эмээж эхэлж байна.
Эх сурвалж: BBC
