Атландын далайд яваа хөлөгт хантавирусийн халдвар гарч, 3 хүн амиа алджээ


Атландын далайд зорчиж явсан хөлөг онгоцонд хантавирусийн халдвар гарч, 3 хүн амиа алдсан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ. Номхон далайд Аргентин улсаас Кабо Верде улс руу чиглэж явсан “MV Hondius” усан онгоцонд уг өвчин гарчээ.

Хантавирус мэрэгч амьтны шээс, баасаар дамжиж хүнд халддаг. Амьсгалын замын хүнд өвчин үүсгэдэг вирус юм. Хантавирус хэр барагтаа бол хүнээс хүнд халддаггүй аж.

3-р сарын 20-нд Аргентин улсаас хөдөлсөн “MV Hondius” онгоц 5-р сарын 4-нд Кабо Вердед хүрч очихоор төлөвлөжээ. 107.6 метр урттай уг аварга хөлөгт 170 зорчигч, багийн 57 гишүүн, 13 хөтөч, 1 эмч зорчиж яваа гэнэ.

Уг хөлөг онгоцонд хантавирусээр 3 хүн амиа алдсанаас гадна халдвар авсан 1 хүн, туссан байж болзошгүй 5 хүн байгаа гэнэ. Амиа алдсан 3 хүний 2 нь Нидерланд улсын хос байжээ. Нөхөр нь 70, эхнэр нь 69 настай байв.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *