Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэллээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь уг хурлыг хаалттай явуулахыг хүсжээ. Уг хүсэлтийг шүүгч хүлээн авч, хурал хаалттай үргэлжилж байна.
М.Батчулуунд холбогдох шүүх хурал хаалттай үргэлжилж байна
