Албан тушаалаа ашигласан эцэг, хүү хоёроос 1.5 тэрбум төгрөг гаргуулахаар болов


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэлээ. Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нэр хүндийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэмт хэргийн улмаас олсон 700,000 ам.долларыг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнээс 1 тэрбум 578 сая 924 мянган төгрөг гаргуулж, улсын орлого болгов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *