Израилын арми Ливан улс дахь “Хезболла” террорист бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр хийснээс хойш Ливаны нийслэл Бейрут хотыг анх удаа бөмбөгджээ. Агаараас өгсөн уг цохилт Бейрут хотын өмнөд хэсэгт байрлах “Хезболла” бүлэглэлийн байршлыг оносон байна. Уг цохилтын улмаас 1 барилга шатжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би энэ цохилтыг хийх зөвшөөрлийг өөрөө өгсөн. Уг цохилт “Хезболла” бүлэглэлийн командлагчийг онилсон” гэж мэдэгдсэн байна.
Уг халдлага өчигдөр орой 20:00 цагт болсон байна. Тухайн үед “Хезболла” бүлэглэлийн гишүүд уулзалт хийж байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин “Хезболла” бүлэглэл энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.
4-р сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилгаар Израил, Ливан улс гал зогсоох хэлэлцээр хийж байв. Хэдийгээр гал зогсоохоор тохиролцсон ч Израилын арми “Хезболла” бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдсөөр байна.
Эх сурвалж: BBC
