Дүдү машины зохион бүтээгч Д.Мөнхтулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ


Өнөөдөр “Дүдү”-ийн төрсөн өдөр. “Дүдү Шинжлэх Ухааны музей”-г үүсгэн байгуулагч Д.Мөнхтулга: Дүдү машин 18 нас хүрч байна. Харин миний хувьд 2000 оноос өнөөдрийг хүртэл хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн. Хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудын маань ихэнх нь Монголд цоо шинээр санаачлан эхлүүлж, өнөөдөр ихэнх нь олон мянган хүүхэд залуусын мэддэг, оролцдог, гэр бүлээрээ хүсэн хүлээдэг, хайртай зүйлс нь болсон байна.

Миний хувьд шагнал, одон медальд дуртай төрлийн хүн биш ч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэж маш гоёмсог загвартай, нэр хүндтэй шагнал гардаж авахад бахархалтай сайхан санагдлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *