Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ


Баянгол дүүрэг 71 мянга гаруй өрхтэй, 280 мянга гаруй иргэнтэй. Нийт оршин суугчдын 84 хувь нь орон сууцанд, 16 хувь нь гэр хороололд амьдардаг. Үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шашин, соёл, хүн амын суурьшлын гол төвийн нэг юм.

Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо гэхэд л 20 хувиар нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмж, энэ хэрээр олон арван ажлын байр бий болгожээ.

.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *