АНУ, Ираны талууд Ормузын хоолойд харилцан гал нээжээ


Өчигдөр орой АНУ, Ираны талууд Ормузын хоолойд харилцан гал нээжээ. Аль тал нь түрүүлж гал нээсэн нь тодорхойгүй байна.

Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ирантай гал зогсоох хэлэлцээр хэвээрээ хэрэгжиж байгаа” гэж мэдэгджээ.

Ираны армийн командлагч АНУ-г Ираны газрын тосны үйлдвэр болон Ормузын хоолойд ирж байсан Ираны хөлгүүдийг бөмбөгдөх гэж байсан хэмээн буруутгажээ.

Харин АНУ-ын зүгээс Ираны арми АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоц руу дайрсан тул хариу довтолсон гэж мэдэгдсэн байна.

Хоёр хоногийн өмнө Ираны гадаад хэргийн яам дайныг дуусгах АНУ-ын саналыг “бодолцож үзэж байна” хэмээн мэдэгдэж байв. Үүнээс нэгхэн хоногийн дараа АНУ, Ираны талууд Ормузын хоолойд гал солилцлоо.

Ормузын хоолойд тэсрэх чимээ гарсан нь нийслэл Техран хотод ч сонсогдсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *